2020/06/28

ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕД БУРХАНЫ СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ АРВАН ЗАХИРГААНЫ ЗАРЛИГ

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юу ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг, Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ингэдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй мөнгөний уутан дахь мөнгийг хулгайлсан.

4. Хүн ялзарсан зан чанартай, түүнчлэн сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө—хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярих хэрэгтэй, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ. Энэ бүхэн нь чамайг Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэх болно.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа биелүүлж, хариуцлагаа үүрч, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уух болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дагах ёстой. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой, харин зөв бурууг шинжих ёсгүй; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамаагүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл хүндлэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд тавьж, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт тавьж, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Чи чуулганы ажлын талаар бодох учиртай. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний эзэмших ёстой ёс журамт байдал юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэггүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээх ёстой боловч чи болчимгүй байж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

No comments:

Post a Comment