Хариулт:
Эзэний хоёр дахь ирэлт болон эцсийн өдрүүдийн хүний Хүүгийн бие махбодтой болсон талаар Библид тодорхой зөгнөлүүд байдгаар үл барам ийм зөгнөл олон байдаг. Жишээлбэл: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Эдгээр зөгнөл нь хүний Хүүгийн ирэлт эсвэл хүний Хүүгийн Өөрийн өдрийг дурддаг. Хүний Хүү гэдэг нь хүнээс төрөх явдлыг болон хэвийн хүн чанартай хүнийг хэлдэг. Хэрвээ энэ нь сүнс бол хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Ехова Бурхан бол Сүнс бөгөөд хүний Хүү гэж нэрлэгдэж болохгүйтэй адилхан. Зарим хүн тэнгэрэлчүүдийг харсан ба тэнгэрэлчүүд бол сүнс, тиймээс тэднийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Хүний төрхтэй боловч сүнс гэж ангилагддаг бүхнийг хүний Хүү гэж нэрлэж болохгүй. Бие махбодтой болсон Эзэн Есүсийг хүний Хүү гэж нэрлэдэг, учир нь Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие байсан бөгөөд жирийн хэвийн хүн болж, хүмүүсийн дунд амьдарсан. Иймээс Эзэн Есүсийн дурдсан хүний Хүүгийн ирэлт эсвэл хүний Хүүгийн Өөрийн өдөр нь бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхийг хэлдэг.
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултуудаас”-аас
Эзэн Есүс Өөрийгөө хүний Хүү болон эргэж ирнэ гэж олон удаа зөгнөсөн байдаг. Хүний Хүү гэдэг бол хэвийн хүн шиг идэж, ууж, унтаж алхдаг, гаднаасаа жирийн, хэвийн хүн шиг харагддаг махбод дахь Эзэн Есүстэй адил бие махбодтой болсон Бурхан гэсэн үг. Гэвч дахин амилсны дараа Эзэн Есүсийн сүнсэн бие өөр байсан ба хана нэвтэлж, замрхан алга болж, буцаж ил болж чаддаг байсан. Энэ нь нэн ер бусын байсан. Тэгэхээр Түүнийг хүний Хүү гэж хэлж болохгүй. Хүний Хүүгийн эргэн ирэлтийн талаар зөгнөхдөө Эзэн Есүс ингэж хэлсэн, “гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:25). Гэвч таны хэлснээр бол Эзэн сүнсэн бие болон үүлэн дээр эргэн ирээд асар их алдар хүндтэйгээр олны өмнө илрэхэд нь, бүх хүн сөхөрч, шүтэн мөргөхөөр хэн Түүнийг буруутгаж, эсэргүүцэж зүрхэлнэ гэж? Эзэн Есүс “гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” гэж хэлсэн, эдгээр үг яаж биелэх вэ? Зөвхөн бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр хүний Хүү болж, хүмүүс Түүнийг бие махбодтой болсон Христ гэж хүлээн зөвшөөрөхгүй байх үед л тэд өөрсдийнхөө үзэл, төсөөллөөр Христийг буруутгаж, голж зүрхэлнэ. Тийм гэж та хэлэхгүй гэж үү? Үүн дээр нэмээд, Эзэн Есүс бас ингэж зөгнөсөн, “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ” (Матай 24:36). “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3). Эзэн сүнслэг биеэр үүлэн дээр буугаад ирвэл хүн бүр энэ тухай мэдэж, харж чадна гэсэн үг. Гэвч Өөрийнхөө эргэж ирэх талаар Эзэн Есүс “хэн ч мэдэхгүй”, “ Хүү ч мэдэхгүй”, “хулгайч мэт” гэж зөгнөсөн. Эдгээр үг яаж биелэх вэ? Хэрвээ Эзэн Есүс сүнслэг биеэр илрэх байсан бол Тэр Өөрийнхөө тухай яаж мэдэхгүй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн махбод болж, жирийн, хэвийн хүн болох үед л Хүү мэдэхгүй гэдэг үг биелэх юм. Эзэн Есүс үйлчлэлээ хийхээс өмнө золин аврах ажлыг биелүүлэхээр ирсэн Христийн ялгамж чанараа Өөрөө ч мэддэггүй байсантай адил. Иймээс Эзэн Есүс Бурхан Эцэгтээ үргэлж залбирдаг байсан. Эзэн Есүс үйлчлэлээ биелүүлж эхлэх үедээ л Өөрийнхөө ялгамж чанарыг ухаарсан юм.
Кино зохиолоос эш татав
… … … …
Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ 20 гаруй жилийн турш Хятадын эх газар даяар тархаад байна. Энэ нь олон шашны бүлэг болон урсгалд тарсан. Энэ үед Хятадын Коммунист намын хэрцгий хэвлэл мэдээлийн ухуулаг сурталчилгааны хөдөлгөөнтэй хамтарсан Хятадын Коммунист намын засаглалын догшин дарамт хавчлага болон баривчилгаанаас үүдэн Төгс Хүчит Бурхан бол аль хэдийн хүн бүрийн мэдэх олны танил болсон нэр юм. Дараа нь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн олон видео, бичлэг цахим ертөнцөд бага багаар тавигдаж, дэлхий даяар тарж байна. Миний хүлээлтээс хол давсан! Би шашны хүрээлэлд байгаа хүмүүс бүгд Төгс Хүчит Бурханы Чуулганы олон төрлийн гэрчлэлийн аргачлалуудын талаар сонссон гэж итгэдэг. Тийм ээ, бид тэдний тухай үнэхээр сонсож байсан. Маш олон хүмүүс Бурхан ирсэн гэдгийг гэрчилсэн. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлүүдийг бүрэн дүүрэн биелүүлж байгаа юм. “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Тэгвэл яагаад шашны пасторууд болон ахлагчид Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хэрцгийгээр яллаж эсэргүүцсээр байгаа юм бэ? Библид Эзэний эргэн ирэлтийн талаар маш олон зөгнөл байдаг Тэгтэл яагаад тэд Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн зөгнөлд хэт баригдчихсан байдаг юм бэ? Тэд Эзэний ирэлтийн гэрчлэлүүдийг сонсохдоо яагаад ер нь эрж хайдаггүй юм бэ? Яагаад тэд Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн гэдгийг мэддэг, бас Бурханы ажлын бодит байдлыг харсаар байж, зөрүүдлэн өөрсдийн үзэл болон төсөөлөлдөө баригдаж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг эсэргүүцэж яллана вэ? Тийм ээ, тэр нь тийм! Эдгээр хүмүүс үнэнийг хайрлаж Эзэний ирэлтийг чин сэтгэлээсээ хүлээдэг үү, үгүй юу? Тэд ухаалаг охид уу мунхаг охид уу? Хэрэв тэд ухаалаг охид байж чин сэтгэлээсээ Эзэний эргэн ирэлтийг хүлээдэг бол тэгвэл тэд яагаад Бурханы дуу хоолойг сонсож хаанчлалын сайн мэдээний цэцэглэлтийг харчихаад зөрүүдлэн яллаж эсэргүүцсээр байгаа юм бэ? Энэ нь Эзэнийг илрэхийг хүлээн найдаж байгаа тэдний чин сэтгэл байж чадаж байна уу? Энэ нь Эзэний эргэн ирэлтэд баярлах тэдний үнэн сэтгэлийн илэрхийлэл байж чадаж байна уу? Үгүй ээ. Үнэндээ, ний нуугүй хэлэхэд Тэдний Эзэнд итгэх итгэл болон Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүсэн хүлээдэг гэдэг нь хуурамч, харин тэнгэрийн хаанчлалд орж ерөөгдөх тэдний хүсэл нь үнэн! Тийм ээ! Тэд үнэнийг эрэлхийлж, амийг олж авахын тулд, үнэнийг олж авч, нүглээс чөлөөлөгдөхийн тулд Эзэнд итгэдэг биш. Тэд юунд хамгийн их анхаардаг вэ? Эзэн бууж ирэн тэднийг тэнгэрийн хаанчлал руу шууд авч явж тэднийг бие махбодын зовлонгоос ангижруулж тэнгэрийн хаанчлалын ивээлийг хүртээх юм. Энэ бол тэдний Бурханд итгэх жинхэнэ зорилго юм! Сайхан хэллээ! Надад хэлээч. Энэ шалтгаанаас гадна тэдэнд хүн төрөлхтнийг аварч үнэнийг илэрхийлсэн Төгс Хүчит Бурханаас татгалзах өөр ямар шалтгаан байх юм бэ? Хүн бүр энэ талаар бодож чадна. Хэрэв хэн нэгэн үнэнд хайртай, Бурханыг илрэхийг чин сэтгэлээсээ хүлээж байгаа бол, тэд Эзэн ирсэн гэдгийг сонсоод ямар үйлдэл хийх вэ? Тэд үүнийг сонсохгүй, харахгүй, хүрэхгүй байх уу? Тэд сохроор үгүйсгэж, яллаж эсэргүүцэх үү? Харин ч тэгэхгүй. Тэр зөв, мэдээж үгүй! Яагаад гэвэл Бурханы илрэлтийг чин сэтгэлээсээ хүлээж Бурханы ирэлтийг угтан авдаг хүн нь жинхэнэ гэрлийн илрэлт, тэдний зүрх сэтгэлийг үнэн бөгөөд зөвт байдал удирдахыг хүсэн хүлээдэг Тэд Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирэхийг хүлээдэг ба тэднийг ариун болгож Бурханд хүрэхийн тулд нүглээс бүрэн ангижирахад туслахыг хүлээдэг. Хүмүүс ээ, энэ зөв биш гэж үү? Тийм ээ! Тэр бол үнэхээр зөв! Гэвч зөвхөн Эзэнийг үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээдэг тэдгээр хүмүүс Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж татгалзаад зогсохгүй, ялангуяа өөрсдийн байр суурь, аж амьдралаа хамгаалахын тулд Төгс Хүчит Бурханыг хэрцгийгээр яллаж эсэргүүцдэг тэдгээр шашны удирдагчид тэд бүгд үнэнийг дорд үзэж, үнэнийг үзэн яддаг хүмүүс юм. Тэд бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлаар илчлэгдсэн үл итгэгчид бөгөөд Христийг эсэргүүцэгчид мөн. Бие махбодтой Бурхан Өөрийн авралын ажлаа бүрэн болгосны дараа тэдгээр хүмүүс сая жилд ганц болдог гай гамшигт унах ба цурхиран уйлж шүдээ хавирах болно. Тэгээд Эзэн үүл хөлөглөн олны дунд бууж илэрнэ гэсэн зөгнөл бүрэн биелэх болно: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, тэр ч байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна: дэлхий дээрх бүх овог Түүнээс болж гашуудах болно” (Илчлэл 1:7).
Кино зохиолоос эш татав
No comments:
Post a Comment