2020/02/03

“БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫН АЖЛЫН ДОТООД ҮНЭН”-НИЙ ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН XЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

7. Байлдан дагуулах ажлын хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд өөрөөр хэлбэл хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх явдал юм. Хүний зан араншин юм уу махан биеийн өөрчлөлт байлдан дагуулагдсан эсэхийг нь тодорхойлдоггүй. Харин ч хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед—өөрөөр хэлбэл, сэтгэл санааны бүхий л хандлага чинь өөрчлөгдсөн үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байдаг. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, өөрийн ямар ч үзэл, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихоо больсон үед, чиний уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл, чи бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед ийм төрлийн хүн нь бүрэн байлдан дагуулагдсан байх юм. Шашны ертөнцөд олон хүн насан туршдаа багагүй зовдог бөгөөд биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж, тэвчдэг! Зарим нь насан эцэслэх өглөөдөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж, зовохыг л чухалчилдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлонг тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь харьцалт огт туулаагүй байдаг. Тэд өөрсдийнхөө талаар жинхэнэ ойлголтгүй байдаг. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь уламжлалт тодорхойгүй Бурханы дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн зан аашаас үүдэн гардаг. Тэд Бурханд итгэдэг хэдий ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л сохроор Бурханы төлөө ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадвартай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй бөгөөд хэрхэн Бурханы хүслийн дагуу үйлчлэх талаар тун бага анхаардаг. Бурханы талаарх ойлголтод хэрхэн хүрэхээ тэд бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь анхдагч дүрээрээ байгаа Бурхан биш, харин тэдний бодол дахь Бурхан, тэдний сонссон Бурхан, эсвэл ном зохиолд байдаг домгийн Бурхан юм. Тэд өөрсдийн баялаг төсөөлөл, үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг өмнөөс нь хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг ба үнэхээр хүслийг нь биелүүлэхүйц байдлаар Бурханд үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр залж чиглүүлээгүй тул зовоход хэчнээн бэлэн байлаа ч гэсэн үйлчлэлийн талаарх тэдний анхдагч харах өнцөг болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Тэд Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн нэг нь ч Аврагчийг хэзээ ч харж байгаагүй. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах юм бэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч өөрчлөгддөггүй, тэд зөвхөн хүний хэлсэн сургаалыг хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, таалагддаг зүйлдээ л суурилан үйлчилдэг. Ингэснээр ямар шагнал хүртэж чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийг биелүүлэхэд хэрхэн үйлчлэх талаар мэдээгүй. Эцэстээ бүр хөгширсөн хойноо л тэр ойлгож эхэлсэн. Тиймээс ямар ч харьцалт, засалтыг мэдрээгүй бөгөөд зааж чиглүүлэх хэн ч байхгүй тэдгээр сохор хүмүүсийн тухайд юу хэлэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт хүртээгүй, засалт харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн бол дутуу байлдан дагуулагдсан хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголтод ямар ч шинэ өөрчлөлт гараагүй, өчүүхэн төдий ч бодит ололт байхгүй бол үйлчлэл чинь хэзээ ч гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол чи байлдан дагуулагдсан хүн байж чадахгүй. Тэгвэл Бурханы дагах арга зам чинь зовж зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адил, өчүүхэн төдий л үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь өчүүхэн бага гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд хоригдож, хором мөч бүрд тэвчиж, хайр энэрлийг онцлон, загалмайгаа үүрдэг. Тэд дэлхий ертөнцөд гүтгэгдэн гологдож, бүхий л зовлонг туулсан. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул байлдан дагуулагдсан тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголт болон хүний үзэл санаанаас аль нь ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон юм. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Чи өмнө нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзэл, санаандаа суурилдаг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй. Бурханы талаарх чиний ойлголт одоо ч феодалын нийгмийн, мухар сүсгээр удирдуулж, хүний төсөөлөл болон үзлээс төрөн гарсан бол чи байлдан дагуулагдаагүй байх юм. Энэ бүх үгийг одоо чамд хэлж байгаа Миний зорилго бол чамайг нарийн зөв, шинэ ойлголт руу хөтлөхийн тулд энэхүү мэдлэгийг ойлгож, ашиглах боломжийг чамд олгохын төлөө юм. Тэдгээр нь чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгээс салахад чиглэдэг бөгөөд ингэснээр чи шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал, чиний ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа чи дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт чиний үзэлт өөрчлөгдөх болно. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт чиний хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт чиний хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм байдлаар чиний үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрвээ чи өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадваас чиний өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь, гагцхүү энэ нь Бурхан хүнийг байлдан дагуулсны дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ биеэ захирч, зовлонг тэвчихийг л мэддэг, харин хийж байгаа зүйлийнхээ зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө ингэдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас

8. Миний та нараас шаардаж байгаа зүйл бол махан биеийг чинь хязгаарлаж, эсвэл уураг тархийг чинь хянан дураараа бодож сэтгэхээс сэргийлэх явдал биш юм гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ нь ажлын зорилго биш, мөн яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш юм. Яг одоо та нар эерэг өнцгөөс ойлголттой байх хэрэгтэй, ингэснээр та нар өөрсдийгөө өөрчилж чадна. Та нарын хамгийн их хийх хэрэгтэй зүйл бол өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэх буюу өөрсдийгөө өмнөө байгаа үзэгдэл болон үнэнээр бүрэн зэвсэглэж, цаашлаад тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол та нарын хариуцлага. Би та нараас бүр илүү их гэрэлтүүлэлтийг эрж хайж, олж авахыг гуйгаагүй байна. Одоогоор та нарт тийм биеийн хэмжээ ердөө байхгүй. Та нарын хийх хэрэгтэй зүйл бол Бурханы үгийг идэж, уухын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Та нар Бурханы ажлыг ойлгож, өөрийн уг чанар, өөрийн мөн чанар болоод өөрийн хуучин амьдралаа танин мэдэх хэрэгтэй. Та нар ялангуяа өөрсдийн өнгөрсөн үеийн андуу ташаа хэрэгжүүлэлт болон хийсэн үйлдлээ танин мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд та нар өөрсдийн үзэл санааг өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин үзэл санаагаа шинээр сольж, шинэ үзэл санаагаараа өөрийн үг, үйлдэл болоод амьдралаа удирдуул. Одоо үүнийг л та бүгдээс хүсэж байгаа билээ. Сохроор бүү хэрэгжүүл эсвэл сохроор бүү дага. Та нар үндэс суурь ба зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх та нарын итгэл яг юуны төлөө болох, үүнээс юуг олж авах ёстой болон та нар яг одоо юунд орох ёстой талаар мэдэж байх ёстой. Чи энэ бүхнийг мэдэх шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас

9. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа Израильчууд болон бүх Харь үндэстнүүд адилхан энэ үзлийг өвөрлөх болсон: Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Тэр Харь үндэстнүүдийн Бурхан биш зөвхөн Израильчуудын Бурхан байхыг хүсэж байгаа. Израильчууд дараах зүйлд итгэдэг: Бурхан зөвхөн бидний Бурхан байх болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг. Цаашлаад тэдгээр Иудейчүүд ингэж итгэдэг: Эзэн Есүс Иудей хүмүүс бидний дүр төрхийг өөртөө авсан бөгөөд энэ нь Иудей хүмүүсийн тэмдгийг өөртөө авсан Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд нь тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Зөвхөн ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л Израильчууд болон Иудей хүмүүс ийм олон үзлийг бий болгосон. Бурхан бол тэднийх гэж тэд түрэмгийгээр зарласан, Бурхан бол мөн Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм байдлаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан болохыг хүсдэггүй, Тэр зөвхөн Израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст дуртай ба Тэр ялангуяа Түүнийг дагаж байсан шавь нар болох Иудейчүүдэд дуртай гэж хүн бүхэн итгэх болсон юм. Ехова болон Есүсийн хийсэн ажил нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилиас гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Энэ нь зүүд биш, тийм үү? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юу? Та нар үүнд итгэж эсвэл үүнийг бодож зүрхэлдэггүй. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Та нар одоо ч энэ үгэнд итгэхээс айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагалдагчид болохыг хүсэж буй бүхэн нь Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагалдагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь Израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын хүлээн зөвшөөрөх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та бүхэн Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас

10. Төгс болгуулна гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдана гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг хүн болгохын зорилго, ингэснээр тэр өөрийн анхдагч байдлаа сэргээж, сатаны ялзарсан зан чанараасаа болон Сатаны нөлөөнөөс салах болно. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог, энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам буюу төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах явцыг дамжих ёстой; тэгэхгүй бол тэр Бурханыг мэдэж чадахгүй ба Бурхан байгаа гэдгийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл тэр Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд Бурханаар бүрэн дүүрэн болгуулах боломжгүй байх ба учир нь тэр бүрэн дүүрэн болгуулах энэхүү шалгуурыг хангаж чадахгүй юм. Хэрвээ чи бүр Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол Түүнийг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэгвэл чи Түүнийг хэрхэн эрж хайх юм бэ? Мөн түүнчлэн чи Түүнийг гэрчилж чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж чадахгүй. Иймээс бүрэн дүүрэн болгуулахыг хүсэж буй хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулах ажлыг дамжих явдал байх ёстой юм. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах ч бай эсвэл төгс болгох ч бай, аль аль нь хүнийг хүн болгож түүнийг өөрчлөх зорилгын төлөө бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Энэ хоёр алхам нь хүнийг бүрэн дүүрэн хүн болгон өөрчлөхөд хэрэгтэй зүйл; аль ч алхмыг нь алгасч болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэндээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц бол түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдсаны дараа чи өөрийн ялзарсан зан чанараасаа бүрэн салаагүй байж болох ч чи үүнийгээ мэдэж байх болно. Байлдан дагуулах ажлаар дамжуулан чи өөрийнхөө өчүүхэн хүн чанарыг мэдэж авч, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авах болно. Хэдийгээр чи байлдан дагуулах ажлын богинохон хугацаанд тэдгээрийг хаяж эсвэл өөрчилж чадахгүй байсан ч, тэдгээрийг мэдэж авах болно. Энэ нь чиний төгс төгөлдөржилтийн суурийг тавьдаг. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг өөрчлөхийн тулд хийгддэг, хоёулаа хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр хүн өөрийгөө Бурханд бүрэн өгч чадах юм. Байлдан дагуулагдана гэдэг нь хүний зан чанарыг өөрчлөх эхний алхам бөгөөд мөн хүн Бурханд өөрийгөө бүрэн өгөх эхний алхам буюу төгс болгуулахаас арай доогуур алхам билээ. Байлдан дагуулагдсан хүний амийн зан чанар нь төгс болсон хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь нэг нэгнээсээ үзэл баримтлалын хувьд өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд тэдгээр нь хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг, байлдан дагуулалт нь тэднийг арай доогуур стандартад байлгадаг байхад төгс болгох нь тэднийг илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болсон хүмүүс нь зөвт хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэдгээр нь хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрж хайдаг хүмүүс юм. Гэхдээ байлдан дагуулагдсан хүмүүс Бурхан оршдог гэдгийг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан Өөрөө бие махбодтой болсон, Үг нь махбодоор илэрсэн болон шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд Бурхан газар дээр ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, Түүний цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашигтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд зүгээр л хүний дүртэй болж эхэлж байгаа ба амьдралын талаарх зарим нэг ойлголт тэдэнд байдаг ч тэдгээр нь бүдэг бадаг хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Эдгээр нь байлдан дагуулагдахын үр дүн юм. Хүмүүс төгс болгуулах замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд ордог. Тэд дэлхий ертөнцийг жигшиж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг жигшиж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаанаар аливааг зохицуулдаг бөгөөд Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан Түүний хамгаалалтыг хүлээн авдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр баясгалан болон өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайх итгэлийг зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөсс

11. Хүмүүс та нар дээр хийгддэг байлдан дагуулах ажил хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр юм; энэхүү хайр хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг. Гурав дахь талаас, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөсс

12. Та нар бүгд Моабын удам юм. Та нар дээр байлдан дагуулах ажил хийх нь та нарын агуу аврал юм. Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг, мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөсс

13. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэхийн төлөө юм , гэвч энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм. Хэрвээ чи энэ ажлын илүү гүнзгий утга учрыг ойлгож чадахгүй бол чиний хувьд дадлага туршлагаа үргэлжлүүлэх ямар ч зам байхгүй. Чи тийм авралаас болж тайтгарах ёстой. Ойлгож ухаарахаас бүү татгалз. Ийм хол ирсэн учраас чи энэхүү байлдан дагуулах ажлын ач холбогдлыг тодорхой харах ёстой. Чи цаашид ийм, тийм үзэл бодлыг хадгалах ёсгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөсс

No comments:

Post a Comment