Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; байлдан дагуулагдсаныхаа дараа л хүн төгс болгуулах ажлыг туулж чадна. Хэрвээ чи зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлэх юм бол тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахаар зорьдоггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол мэдээж чи зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийж, ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч би Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанарыг эдэлж, Түүний зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авах чадваргүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байх нь миний хувьд ерөөл билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд эцэст нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр өөрсдийгөө Сатаны нөлөөллөөс бүрмөсөн ангижруулж, Бурханаар авхуулах нь гарцаагүй.
Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч цангинасан гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулаагүй байдаг. Чи хоёр дахь авралыг олж аваагүй; зүгээр л нүглийн тахилыг олж авсан, гэхдээ хараахан төгс болгуулаагүй—энэ нь асар их хохирол билээ. Та нар юунд орох ёстойгоо, юуг амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээр лүү орох ёстой. Хэрвээ эцэст нь төгс болгуулж чадахгүй бол чи жинхэнэ хүн болохгүй ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн саад тотгоргүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдарч байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; энэ л хүн юм. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэднийг Сатан аажмаар завхруулж, тэд хүний анхдагч дүр төрхийг алдсан. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч хорон муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулсан боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдардаг ба одоо ч Бурханд захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, илэрхийлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс юм—тэд бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахаар зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Та нар Бурханыг олж авах нь Бурханаар авхуулахын төлөө байдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе бол эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан хүний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи Еховагийн амьсгалгүй хүн, иймээс ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх чадвартай ч, олж авсан зүйл чинь өчүүхэн аврал бөгөөд чи сүнстэй амьд хүн болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт амссан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, эсвэл өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба ариусгагдсан хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан. Нэг өдөр, хэн нэгэн чамаас ингэж асуух болно, “Чи Бурханы ажлыг туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг туулж, Еховагийн үйл хэргийг харсан, Мосе ч гэсэн Еховагийн үйл хэргийг харсан бөгөөд тэр хоёр Еховагийн үйл хэргийг дүрслэх чадвартай байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та нар бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар чи ярьж чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар ярьж чадах уу? Бурхан та нараас юу шаардсан бэ, та нар тэдгээрийг хэрхэн туулсан бэ? Та нар эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг туулсан; та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ талаар ярьж чадах уу? Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуулттай тулгарах үедээ чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи, “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж, шүүдэг ба биднийг өршөөлгүйгээр ил болгодог. Бурханы зан чанар хүний зөрчлийг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг туулсныхаа дараа араатан шиг байдлаа би мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлбэл тэр бас чамаас, “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Хүн яаж амь руу ордог вэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асууна. “Сатанаар завхруулагдсаныхаа дараа Бурханы бүтээлүүд араатан болж, илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдардаг, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, заасан бүхнийг нь дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж чи хариулна. Хэрвээ чи ийм тодорхой бус ярих юм бол тэр хүн юу хэлж байгааг чинь ойлгохгүй. Бурханы ажлын талаар чамд ямар мэдлэг байгааг асуух үедээ тэр, чиний хувийн туршлагыг хэлж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсны дараа энэ талаар ямар мэдлэгтэй болсныг чинь тэр асууж байгаа, үүгээрээ хувийн туршлагыг чинь хэлж байгаа ба үнэний талаарх мэдлэгээсээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол өнөөдрийн ажлын талаар юу ч мэддэггүйг чинь энэ нь баталдаг. Чи дандаа тодорхойгүй будилсан, эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; чамд нарийн тодорхой туршлага байдаггүй, тэр ч бүү хэл мэдлэгт чинь мөн чанар байхгүй, чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй тул бусад хүн чамд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрэлхийл. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө сүйрүүлж, амиа саатуулах болно. Чи тийм идэвхгүй зогсонги байдлаасаа салж, эерэг зүйлсийг эрэлхийлж, сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж болох юм. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал хамгийн том хүндрэл бэрхшээл чинь биш. Харин чиний тэр халуун ч биш, хүйтэн ч биш, үнэнийг эрж хайдаггүй зүрх сэтгэл чинь хамгийн том хүндрэл бэрхшээл, хамгийн том дутагдал юм. Та бүхний хамгийн том хүндрэл бэрхшээл бол байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Миний хэлдэг үг маш гүн гүнзгий учраас л дуулгавартай дагадаг бол чи үнэхээр мэдлэгтэй хүн биш, мөн үнэнийг нандигнадаг хүн ч биш. Чинийх шиг дуулгавартай байдал бол гэрчлэл биш бөгөөд Би ийм дуулгавартай байдлыг сайшаадаггүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Чи, “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулна. Тэрээр үргэлжлүүлэн “Бурхан хүнд энэрэнгүй, элэгсэг ханддаг биш үү? Чи үүнийг мэдэхгүй гэж үү?” гэнэ. Тэгэхэд чи, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан болохоос манай Бурхан биш” гэж хариулах болно. Чам шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед үнэн замыг гуйвуулдаг, тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс яаж үнэн замыг чамаас олж авах юм бэ? Чи үнэнгүй бөгөөд үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад үнэнийг амьдран харуулж ч чадахгүй. Чи Бурханы өмнө амьдрахад яаж тохирох юм бэ? Сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай нөхөрлөж, Бурханыг гэрчлэхдээ хэрвээ чи тэднийг няцааж чадахгүй бол тэд үгийг чинь няцаах болно. Чи хог хаягдал болох биш үү? Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан боловч үнэний талаар мөн тодорхой ярьж чаддаггүй. Чи ямар ч хэрэггүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нар Бурханы ажлыг маш их туулсан мөртөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад чи хэлэх ч үггүй болж, эсвэл хамаагүй зүйл ярьж—Бурхан бол сүр хүчтэй, чиний хүлээн авсан агуу ерөөлүүд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас илүү агуу азтай хэрэг гэж үгүй гэх мэтээр хариулдаг. Ингэж хэлэхэд ямар үнэ цэн байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг туулчхаад чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэдгийг л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой ба тэр үед л чи Бурханд жинхэнэ гэрчлэл хийж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс яаж Бурханыг гэрчилж чадах юм бэ?
Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүр гутамшигт автах болно. Тэр үед чи Бурханд маш их өртэйгээ, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи өнөөдөр Түүнийг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байна—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлагнахдаа юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд маш ашигтай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, харин энэ бохир заваан газарт, шаварт бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдаж, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнээ гүтгэн гүжирдэж, Бурханаас эмээхээ больсон, хүний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь дэндүү олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг цэвэрлэж чадахгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил нь Сүнсний хийдэг зүйлийн дагуу хэрэгждэг. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш тэнэг бөгөөд маш ихийг алджээ! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; бусад хүмүүс Бурханыг хайрлахаар эрэлхийлж, үнэн болоод амийг олж авах чадвартай байхад чиний итгэл Бурханы сайшаалыг ч хүртэх чадваргүй. Оронд нь чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон, Сатаны тоглоом тохуу болж, Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрэлхийлдэггүй бол, “Тэр үед би яагаад Бурханыг зохих ёсоор дагаж, зохих ёсоор хангалуун байлгаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьсонгүй вэ? Тухайн үед Бурханд захирагдах чадваргүй байсандаа, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ би яахан харамсахгүй байх билээ. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрэлхийлээгүй юм вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөртөө төвөг удаж байгаа биш гэж үү? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба аминд ямар ч үнэ цэн өгдөггүй, харин ч өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Хэтэрхий тэнэгээс чинь болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан ба хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж уу? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг Өөрийн зөвт зан чанараар шүүдэг, гэсэн ч хүнд тавьдаг Миний шаардлагуудад тохирох нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн байх нь хамаагүй. Чиний чадвар хэчнээн их, хэчнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн дутагддаг, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагаж байвал тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгийг дагасан бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгвэл Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдана” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Миний бүрэн олж авах хүмүүс юм, тэд Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед, Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа тэр, “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Бурханы зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгэгдэнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе, авралын ажил төгсгөлдөө очиж, хүнийг аврах ажил цаашид явагдахаа больж, нүгэл үйлддэг хүн бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн, “Бурхан Өөрийнх нь хажууд байнга байдаг хүн нэг бүрийг санадаг. Тэрээр бидний хэнийг ч мартахгүй. Биднийг Бурхан гарцаагүй төгс болгоно. Тэр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс Бурхантай байнга нүүр тулгардаг биднээс цөөхөн байх нь гарцаагүй; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал мөн үү? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр алга!
Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгийн тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л тэдгээрийг биелүүлж чадахгүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдагдах уу, эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талын товойлгогчоос өөрцгүй юм. Хүний амь зан чанар өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсдэг вэ? Чи алинд нь хүрэхийг хүсдэг вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийг чи биелүүлсэн үү? Чамд аль нь дутагдсаар байдаг вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи Бурханаар хамгаалагдах гэсэндээ гэсгээлт, шүүлтийг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи цэвэрлэгдэхээр эрэлхийлдэг тул гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд асар их ашиг тустай гэж санагдаж байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу? Эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи гэсгээлт, шүүлтээр нь цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа гол илрэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж чаддаг болж, улмаар бүрэн үнэмшиж, Түүнийг мэддэг болох ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар үнэ цэнгүй, учир утгагүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү нөлөө үзүүлсэн х ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамдэсэх нь юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чамд Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байдаггүй, тэр ч байтугай мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний ярьдаг үгэнд, чиний амьдралд Бурханыг гэх хайрын ямар ч илрэл байдаггүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарсан үг төдий байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарсан үг байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн залбирдаг байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл мөн үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний аминд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр амьдардаг бол цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсвэл төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?
No comments:
Post a Comment