2020/03/30

НЭРШИЛ БОЛОН ЯЛГАМЖ ЧАНАРЫН ТАЛААР

  Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг гүйцэтгээгүй. Харин Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан юм. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу ажилласан; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж, эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний хийсэн ажил нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байв. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин гүйцэтгэгч байж, Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн юм. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг бас биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн юм. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн эшлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би шинэ ажил хийхээр зорьсон, харин Библийн ямар нэг эшлэлийг биелүүлэхийн төлөө биш. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу байх вэ? Эцсийн эцэст эртний эш үзүүлэгчид Бурханыг захирдаг уу, эсвэл Бурхан эртний эш үзүүлэгчдийг захирдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

 Эхэндээ Есүс Өөрийн үйлчлэлийг хараахан албан ёсоор эхлээгүй байх үедээ Өөрийг нь дагаж байсан шавь нарын адилаар заримдаа сүмд цуглаанд оролцож, магтан дуу дуулж, магтаал өргөж, Хуучин Гэрээг уншиж байлаа. Тэр баптисм хүртээд, гарч ирсний дараа Сүнс албан ёсоор Түүн дээр буун ирж, Түүний ялгамж чанар болон Түүний хийх гэж байсан үйлчлэлийг илчлэн ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө хэн ч Түүний ялгамж чанарыг мэдээгүй ба Мариагаас гадна Иохан ч мэдэхгүй байв. Баптисм хүртэх үедээ Есүс 29 настай байлаа. Түүний баптисм дууссаны дараа тэнгэр нээгдэж: “Энэ бол Миний хайртай Хүү, Түүнийг Би ихэд таалдаг” гэх дуун гарчээ. Есүсийг баптисм хүртэнгүүт Ариун Сүнс ийм байдлаар Түүнд гэрчлэл хийж эхэлсэн. 29 насандаа баптисм хүртэхээс өмнө Тэр, идэх ёстой зүйлээ идэж, энгийнээр унтаж, хувцаслан хэвийн хүний амьдралаар амьдарсан ба бусдаас ялгаатай зүйл байгаагүй. Мэдээж энэ нь зөвхөн хүний махан биеийн нүдээр л ийм байсан. Түүний оюун ухаан Түүний настай хамт өссөн гэж Библид бичсэнчлэн заримдаа Тэр сул дорой, заримдаа Тэр зарим зүйлийг бас тодорхой харж чадахгүй байсан юм. Эдгээр үг нь, Тэр энгийн, хэвийн хүн чанартай байсан бөгөөд бусад энгийн хүмүүсээс үнэндээ өөр байгаагүй гэдгийг л харуулж байгаа юм. Тэр ч бас энгийн хүн шиг өссөн ба Түүнд онцгой зүйл юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Бурханы халамж, хамгаалалт дор байсан. Баптисм хүртсэнийхээ дараа Тэр соригдож эхэлсэн, үүний дараа Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажиллаж эхэлсэн ба хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдэл эзэмшсэн байлаа. Энэ нь, Түүний баптисмын өмнө Ариун Сүнс Түүн дотор ажиллахгүй, эсвэл Түүн дотор байгаагүй гэсэн үг биш. Түүний баптисмаас өмнө ч гэсэн Ариун Сүнс дотор нь оршиж байсан боловч албан ёсоор ажиллаж эхлээгүй байв, учир нь Бурхан Өөрийн ажлыг хийх үед цаг хугацааны хязгаар байдаг, цаашлаад энгийн хүмүүст хэвийн өсөх үйл явц байдаг. Ариун Сүнс үргэлж Түүний дотор амьдарсан. Есүс төрөх үедээ бусдаас өөр байсан ба өглөөний од гарч ирсэн; Түүнийг төрөхөөс өмнө тэнгэрэлч Иосефийн зүүдэнд ирж, Мариа нярай хүү төрүүлэх бөгөөд тэр хүүхэд Ариун Сүнснээс олдсон тухай түүнд хэлжээ. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс ажлаа эхэлсэн боловч энэ нь, Ариун Сүнс Түүн дээр дөнгөж л бууж ирсэн гэсэн үг биш юм. Ариун Сүнс тагтаа мэт Түүн дээр бууж ирсэн гэж хэлсэн нь Түүний үйлчлэл албан ёсоор эхэлснийг хэлж байлаа. Бурханы Сүнс Түүн дотор өмнө нь байсан боловч цаг нь болоогүй байсан учраас Тэр ажиллаж эхлээгүй байсан бөгөөд Сүнс ажлаа яаран эхлээгүй юм. Баптисмаар дамжуулан Сүнс Түүнд гэрчлэл хийсэн. Түүнийг уснаас гарч ирэх үед Сүнс Түүн дэх ажлаа албан ёсоор эхэлсэн ба энэ нь Бурханы махбод болсон бие Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн, мөн золин авралын ажлыг эхэлсэн гэдгийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл Нигүүлслийн эрин үеийн ажил албан ёсоор эхэлсэн юм. Иймээс Тэр ямар ажил хийх нь хамаагүй Бурханы ажилд тодорхой цаг байдаг. Баптисм хүртсэний дараа Есүст ямар ч онцгой өөрчлөлт гараагүй; Тэр Өөрийн анхны махбодод л байсан. Тэр зүгээр л Өөрийн ажлыг эхэлж, Өөрийн ялгамж чанарыг илчилсэн ба эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн байсан билээ. Энэ талаараа Тэр өмнөхөөсөө өөр байсан юм. Түүний ялгамж чанар өөр болсон, өөрөөр хэлбэл, Түүний байр сууринд илт өөрчлөлт гарсан; энэ нь Ариун Сүнсний гэрчлэл байсан бөгөөд хүний хийсэн ажил биш байлаа. Эхэндээ хүмүүс мэдээгүй бөгөөд Ариун Сүнс тийм байдлаар Есүсийг гэрчлэнгүүт тэд бага зэрэг мэдэж авчээ. Хэрвээ Ариун Сүнс Өөрийг нь гэрчлэхээс өмнө Есүс агуу ажил хийчихсэн боловч Бурханы Өөрийн гэрчлэлгүй байсан бол, Түүний ажил хэчнээн агуу байх нь хамаагүй хүмүүс хэзээ ч Түүний ялгамж чанарыг мэдэхгүй байх байв, учир нь хүний нүд үүнийг харах чадваргүй байх байсан юм. Ариун Сүнсний гэрчлэлийн үе шатгүйгээр хэн ч Түүнийг бие махбодтой болсон Бурхан хэмээн танихгүй байх байв. Хэрвээ Ариун Сүнс Өөрийг нь гэрчилсний дараа Есүс өмнөхтэйгээ адилаар, ямар ч ялгаагүйгээр үргэлжлүүлэн ажилласан бол энэ нь ямар ч үр дүнгүй байх байлаа. Энд мөн Ариун Сүнсний ажлыг үндсэндээ харуулахын тулд юм. Гэрчлэл хийснийхээ дараа Ариун Сүнс Өөрийгөө харуулах хэрэгтэй болсон, ингэснээр Тэр бол Бурхан бөгөөд Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг чи тодорхой харж чадах байв; Бурханы гэрчлэл буруу байгаагүй ба Түүний гэрчлэл зөв байсныг энэ нь баталж чадах байлаа. Хэрвээ Ариун Сүнсний гэрчлэлийн өмнөх болон дараах ажил адилхан байсан бол бие махбодтой болсон Бурханы үйлчлэл болон Ариун Сүнсний ажлыг онцлохгүй байх байв, ингэснээр ямар ч тодорхой ялгаа байхгүй байх учраас хүн Ариун Сүнсний ажлыг таних чадваргүй байх байсан юм. Гэрчлэл хийснийхээ дараа Ариун Сүнс энэ гэрчлэлээ батлах хэрэгтэй байсан, иймээс Тэр Өөрийн мэргэн ухаан болон эрх мэдлийг Есүст илэрхийлэх хэрэгтэй болсон ба энэ нь өнгөрсөн үеүдээс өөр байлаа. Мэдээж энэ нь баптисмын үр дүн байгаагүй; баптисм бол зүгээр л ёслол, баптисм нь ердөө Түүний үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг хугацааг харуулах арга барил байсан юм. Тийм ажил нь Бурханы агуу хүч чадлыг ил болгож, Ариун Сүнсний гэрчлэлийг ил болгохын төлөө байсан ба Ариун Сүнс энэ гэрчлэлээ эцсээ хүртэл хариуцах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Есүс мөн сургаал номлол сонсож, олон газраар сургаал айлдаж, сайн мэдээг түгээсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй байсан учраас, бас Бурхан Өөрөө даруухнаар махбодод нуугдаж байсан учраас Тэр ямар нэгэн агуу ажил хийгээгүй бөгөөд цаг нь болоогүй бол Тэр огт ажиллахгүй. Тэрээр хоёр шалтгааны улмаас баптисмаас өмнө ажил хийгээгүй: Нэгдүгээрт, Ариун Сүнс ажиллахын тулд Түүн дээр албан ёсоор бууж ирээгүй байсан (өөрөөр хэлбэл, тийм ажил хийх хүч чадал, эрх мэдлийг Ариун Сүнс Есүст хайрлаагүй байсан) учраас хэдий Өөрийн ялгамж чанарыг мэдэж байсан ч Есүс дараа хийхээр төлөвлөж байсан ажлаа хийх чадваргүй байсан бөгөөд баптисм хүртэх өдрийг хүртэл хүлээх хэрэгтэй болсон юм. Энэ нь Бурханы цаг хугацаа бөгөөд хэн ч, бүр Есүс Өөрөө хүртэл үүнийг зөрчих чадваргүй байв; Есүс Өөрөө Өөрийнхөө ажилд саад учруулж чадахгүй. Мэдээж энэ нь Бурханы даруу чанар байсан ба түүнчлэн Бурханы ажлын хууль байсан; хэрвээ Бурханы Сүнс ажиллахгүй бол хэн ч Түүний ажлыг хийж чадахгүй. Хоёрдугаарт, Тэр баптисм хүртэхээсээ өмнө зүгээр л маш энгийн, жирийн хүн байсан бөгөөд бусад жирийн, энгийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байсан; энэ нь бие махбодтой болсон Бурхан ер бусын байгаагүйн нэг тал юм. Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы Сүнсний зохицуулалтыг зөрчдөггүй; Тэр дэг журамтай байдлаар, маш хэвийн байдлаар ажилласан. Зөвхөн баптисмын дараа л Түүний ажил эрх мэдэл, хүч чадалтай болсон юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Тэр бие махбодтой болсон Бурхан байсан боловч ямар ч ер бусын үйлс хийгээгүй бөгөөд бусад энгийн хүмүүсийн адилаар өссөн. Хэрвээ Есүс Өөрийн ялгамж чанарыг аль хэдийн мэдэж, баптисм хүртэхээсээ өмнө хаа сайгүй агуу ажил хийж, Өөрийгөө ер бусын гэдгийг харуулж, энгийн хүмүүсээс өөр байсан бол, Иоханы хувьд ажлаа хийх боломжгүй байгаад зогсохгүй Бурханы хувьд ч гэсэн Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх аргагүй байх байлаа. Ийм байсан бол, энэ нь Бурханы хийсэн зүйл буруу болсныг батлах байсан бөгөөд Бурханы Сүнс болон Бурханы махбод болсон бие нэг эх сурвалжаас ирээгүй гэж хүнд харагдах байв. Иймд Библид бичигдсэн Есүсийн ажил нь, баптисм хүртсэнийхээ дараа Түүний хийсэн ажил буюу гурван жилийн замналынхаа явцад хийсэн ажил байв. Баптисм хүртэхээс өмнө Түүний хийсэн зүйлийг Библид бичээгүй, учир нь Тэр баптисм хүртэхээсээ өмнө энэ ажлыг хийгээгүй. Тэр ердөө энгийн хүн байсан ба энгийн хүнийг төлөөлж байлаа; Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө энгийн хүнээс ямар ч ялгаагүй байсан бөгөөд бусад хүмүүс Түүнээс ямар ч ялгааг олж харж чадаагүй. 29 настай болсныхоо дараа л Бурханы ажлын үе шатыг гүйцэлдүүлэхээр ирсэн гэдгээ Есүс мэдсэн; өмнө нь Тэр Өөрөө мэдээгүй, учир нь Бурханы хийдэг ажил ер бусын байгаагүй юм. Тэр арван хоёр настайдаа синагогын цуглаанд оролцох үед Мариа Түүнийг хайж байсан бөгөөд Тэр бусад хүүхдийн адилаар нэг л өгүүлбэр хэлсэн: “Ээж ээ! Би Өөрийн Эцгийн хүслийг юунаас ч илүү дээгүүрт тавих ёстойг та мэдэхгүй гэж үү?” Мэдээж Ариун Сүнснээс олдсон болохоор Есүс зарим нэг талаараа онцгой байж чадахгүй гэж үү? Гэхдээ Түүний онцгой байдал нь Тэр ер бусын байсан гэсэн утгатай биш байсан, харин Тэр өөр ямар ч жаахан хүүхдүүдээс илүүгээр Бурханыг хайрлаж байсан юм. Хэдийгээр Тэр харагдах дүрээрээ хүн байсан боловч мөн чанар нь онцгой бөгөөд бусдаас өөр байлаа. Гэхдээ зөвхөн баптисм хүртсэнийхээ дараа л Тэр Ариун Сүнс Өөрийнх нь дотор ажиллаж байгааг үнэхээр мэдэрч, Бурхан Өөрөө гэдгээ мэдэрсэн. Тэр 33 настай болсон үедээ л Ариун Сүнс Өөрөөр нь дамжуулан цовдлолын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн гэдгийг үнэхээр ухаарсан юм. 32 настайдаа Тэр зарим дотоод үнэнийг мэдэж авсан, энэ нь яг Матайн Сайн Мэдээнд бичигдсэнээр: “‘Симон Петр, Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.’ … Тэр цагаас эхлэн Есүс Иерусалим руу хэрхэн явах ёстойгоо, ахлагчид, ахлах тахилч нар, хуулийн багш нараас их зовлон амсаж, алуулаж, гурав дахь өдөр нь амилах зэргээ шавь нартаа хэлэв.” Тэр өмнө нь ямар ажил хийх ёстойгоо мэдэхгүй байсан боловч тодорхой цаг үед мэдсэн. Тэр төрөнгүүтээ бүхнийг бүрэн мэдсэн биш; Ариун Сүнс Түүн дотор алхам алхамаар ажилласан ба ажилд тодорхой үйл явц байсан. Хэрвээ бүр эхнээсээ л Тэр бол Бурхан, Христ, бие махбодтой болсон хүний Хүү бөгөөд цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан бол яагаад Тэр өмнө нь ажиллаагүй юм бэ? Яагаад шавь нартаа Өөрийн үйлчлэлийн талаар хэлснийхээ дараа л Есүс уй гашууг мэдэрч, үүний төлөө үнэн сэтгэлээсээ залбирсан бэ? Яагаад Иохан Түүний замыг нээж, Түүнд баптисм хүртээсний дараа л Тэр өмнө нь ойлгоогүй байсан олон зүйлээ ойлгосон бэ? Энэ нь бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажил байсан гэдгийг энэ нь баталдаг ба иймээс Түүний хувьд ойлгож, гүйцээхэд үйл явц байсан, учир нь Тэр бол Бурханы махбод болсон бие байсан бөгөөд Түүний ажил нь Сүнсний шууд хийсэн ажлаас өөр байсан юм.

  Бурханы ажлын үе шат бүр нэг адилхан урсгалыг дагадаг, иймээс дэлхий бүтээгдсэн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, алхам бүрийг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам засах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байв; араас нь явсан хүмүүс байгаа болохоор зам засдаг хүмүүс бас байгаа юм. Ийм байдлаар тус ажил алхам алхмаар уламжлагдаж ирсэн. Нэг алхам нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хүн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байлаа. Ямар ч алхам нөгөөтэйгээ зөрчилддөггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; энэ нь бүгд нэг Сүнсээр хийгддэг. Гэхдээ хэн нэгэн замыг нээсэн, эсвэл үргэлжлүүлж байгаа эсэхээс үл хамааран энэ нь тэдний ялгамж чанарыг тодорхойлдоггүй. Энэ нь зөв үү? Иохан замыг нээсэн ба Есүс ажлыг нь үргэлжлүүлсэн, иймд Есүсийн ялгамж чанар Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь батлах уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс Ехова бол Есүсээс илүү агуу гэж чи хэлж чадах уу? Тэд замыг зассан, эсвэл үргэлжлүүлсэн эсэх нь чухал биш; хамгийн чухал нь юу вэ гэхээр тэдний ажлын мөн чанар болон төлөөлж буй ялгамж чанар юм. Энэ нь зөв үү? Нэгэнт Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон учраас зам засах ажлыг хийж чадах хүүнийг Тэр босгох хэрэгтэй болсон. Иохан дөнгөж номлож эхэлсэн үедээ, “Та нар Эзэний замыг бэлдэж, Түүний замыг шулуун болгогтун.” “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэр яагаад эдгээр үгийг хэлж чадаж байсан бэ? Эдгээр үгийг хэлсэн дарааллын хувьд эхлээд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг ярьсан хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзлийн дагуу, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан бөгөөд мэдээж Иохан Есүсээс илүү агуу байлаа. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй ба Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд л түүнийг ашигласан юм. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадахгүй. Хүний бүх ажлыг ч бас Ариун Сүнс хамгаалж ирсэн юм.

  Хуучин Гэрээний эрин үед замыг удирдсан нь Ехова байсан, Еховагийн ажил Хуучин Гэрээний эрин үеийг бүхэлд нь төлөөлсөн, мөн Израиль дэх ажлыг бүхэлд нь төлөөлсөн. Мосе зүгээр л газар дээрх энэ ажлыг дэмжсэн бөгөөд түүний ажил нь хүний хамтын ажиллагаа гэж тооцогддог. Тэр үед Ехова үг хэлж, Мосег дуудан, Израилийн ард түмэн дундаас Мосег өргөсөн бөгөөд цөл рүү болон Канаан руу түүгээр тэднийг удирдуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил биш байсан, үүнийг Ехова биечлэн чиглүүлж байсан, иймээс Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль тогтоосон, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан. Тэрээр ердөө л Мосегоор үүнийг илэрхийлүүлсэн юм. Үүний адилаар, Есүс ч бас тушаал гаргасан ба Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө вэ? Учир нь эдгээр нь адилхан зүйл биш. Тэр үед Мосегийн хийсэн ажил нь эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг ч нээгээгүй; түүнийг Ехова удирдан чиглүүлж байсан ба тэр ердөө л Бурханаар ашиглагдаж байсан нэгэн байв. Есүсийг ирэх үед, Иохан зам засах ажлын алхмыг хийсэн ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн (Ариун Сүнс үүнийг эхлүүлсэн). Есүс ирэх үедээ Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил хоорондоо ихээхэн ялгаатай байлаа. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, тэгвэл яагаад тэр Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тухайн үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхэлдэггүй, мөн энэ нь бүгдээрээ хүний хүслээс ирсэн, эсвэл бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж ч хэлж зүрхэлдэггүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй байсан. Исаиагийн хийсэн тэдгээр ажил, хэлсэн тэдгээр зөгнөл нь бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь ирээгүй, харин Еховагийн илчлэл байсан юм. Есүс агуу их ажил хийгээгүй ба олон үг хэлээгүй, бас Тэр олон зөгнөл ч хэлээгүй. Түүний номлож байгаа нь хүнд тийм ч агуу санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан бөгөөд үүнийг хүн тайлбарлашгүй юм. Хэн ч Иоханд, эсвэл Исаиад эсвэл Давидад итгэж байгаагүй, хэн ч хэзээ ч тэднийг Бурхан, эсвэл Давид Бурхан, Иохан Бурхан гэж дуудаж байгаагүй; хэн ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, Түүний хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан, Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд гэвэл, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө байсныг, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элч нар байсан бэ гэдгийг чи ялган салгаж чадна. Хэн нь Бурханаар ашиглагдаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний хийсэн ажлынх нь мөн чанар болон төрлөөр нь ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ чи тодорхой ялган салгаж чадахгүй байвал, Бурханд итгэх гэдэг юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг чинь энэ нь баталдаг. Есүс бол Бурхан, учир нь Тэр маш олон үг хэлж, маш их ажил хийсэн, ялангуяа олон гайхамшиг үзүүлсэн. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэд Бурхан гэж дуудагдаагүй вэ? Адамыг Бурхан шууд бүтээсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн чамд, “Өнөөдөр Бурхан маш их ажил хийж, олон үг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор тэр ч бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл чи тэднээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш, Есүсийг Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан эсвэл Есүсийн ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүний хувьд Иоханы ажил Есүсийнхээс илүү агуу харагдаж байсан, тэгвэл яагаад Ариун Сүнс Иоханд биш, харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Анх Мосе Израилийн ард түмнийг дагуулж байх үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин ч Еховагаар шууд удирдуулж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан юм. Мосегийн дотор Бурханы Сүнс эсвэл оршихуй байгаагүй. Тэрээр тэр ажлыг хийж чадахгүй, иймээс түүний хийсэн ажил болон Есүсийн ажлын хооронд ихээхэн ялгаа байдаг. Яагаад гэвэл тэдний хийсэн ажил өөр байсан! Бурханаар ашиглагдсан хүн эсвэл эш үзүүлэгч, элч эсвэл Бурхан Өөрөө эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган мэдэж болох ба энэ нь чиний эргэлзээг эцэс болгох болно. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэдгээр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс тэд нар бол бүгдээрээ Хурга гэж чи хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байгаагүй. Тэд хэрхэн долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирсэн биш; Энэ ажлыг хийх шаардлагагүй, энэ нь тохиолдлоор хийгддэг. Тэр Өөрийн ажлын талаар тов тодорхой мэдэж байдаг; Түүний хувьд судрыг тайлбарлахад их цаг зарцуулах шаардлагатай юу? Зургаан мянган жилийн ажилд “Судрыг тайлбарлах Хурганы эрин үе” гэдгийг нэмэх ёстой гэж үү? Тэр шинэ ажлыг хийхээр ирсэн, гэхдээ Тэр бас өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэлийг өгч, зургаан мянган жилийн ажлын үнэнийг хүмүүст ойлгуулдаг. Библийн хэтэрхий олон эшлэлийг тайлбарлах хэрэггүй; гол түлхүүр нь өнөөдрийн ажил, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирсэн биш, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг чи мэдэх ёстой.

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй.

 Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, сайн мэдээ тунхаглагчид, номлогчид, судрыг тайлбарлагчид, агуу сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг та нар хэр хол явахыг хэн мэдэх билээ! Ажлын энэ шинэ үе шатны эхлэлгүйгээр, та нарын ярьдаг зүйл хоцрогдсон! Энэ нь сэнтийд залрах, эсвэл хаан болох биеийн хэмжээг бэлтгэх; өөрийгөө золиослох, эсвэл биеэ захирах; тэвчээртэй байх эсвэл бүх зүйлээс хичээл сурах; даруу байдал эсвэл хайр юм. Энэ нь нэг хэвийн хуучин аяар дуулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь зүгээр л адилхан зүйлийг өөр нэрээр дуудаж байгаа хэрэг юм! Энэ нь толгойгоо бүтээж, талх хуваах, эсвэл гараа тавин залбирч, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах. Ямар нэг шинэ ажил байж чадах уу? Хөгжлийн ямар нэгэн төлөв байж чадах уу? Хэрвээ чи ийм байдлаар үргэлжлүүлбэл ёс заншлыг сохроор дагаж, эсвэл тогтсон журмыг мөрдөх болно. Ажил чинь маш сүрлэг гэж та нар итгэдэг, гэхдээ энэ нь бүгд эртний үеийн “хөгшчүүлийн” дамжуулж, заасан зүйл байсан гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын хэлдэг, хийдэг бүхэн чинь тэдгээр хөгшчүүлийн сүүлчийн үг биш гэж үү? Энэ нь тэр хөгшин хүмүүсийн нас барахын өмнө даалгасан зүйл биш гэж үү? Та нарын үйлдэл өнгөрсөн үеийн тэдгээр элч, эш үзүүлэгчийнхээс илүү гарсан, тэр ч бүү хэл бүх зүйлээс давсан гэж чи бодож байна уу? Ажлын энэ үе шатны эхлэл нь, хаан болж, сэнтийд залрахыг зорьсон Витнесс Лигийн ажлыг гайхан бишрэхийг чинь эцэс болгосон ба та нарын их зан, сагсуурлыг зогсоосон, ингэснээр хүмүүс ажлын энэ үе шатанд хөндлөнгөөс оролцож чадахгүй болсон. Ажлын энэ үе шат үгүй бол та нар аврагдахын аргагүйгээр илүү гүн живэх байсан юм. Та нарын дунд хуучин зүйл хэтэрхий их байгаа! Азаар, өнөөдрийн ажил та нарыг буцаан авчирсан; тэгээгүй бол та нар ямар чиглэлд явах байсныг хэн мэдэх билээ! Бурхан бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан тул яагаад чи шинэ зүйлийг эрж хайдаггүй юм бэ? Яагаад чи үргэлж хуучин зүйлстэй зууралддаг юм бэ? Иймээс өнөөдөр Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хамгийн чухал ач холбогдолтой юм!

No comments:

Post a Comment