Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг,
үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг,
мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг
Түүний мөн чанар болон зан чанар нь
хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг;
Түүний бодол, санаа нь
Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг;
Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж,ажиглаж байдаг.
Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй
Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг:
Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг.
Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд...
Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна,
энэ хүн төрөлхтөнд хайр энхрийллийг үзүүлж чадна.
Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө
жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна.
Үүний адилаар зөвхөн Бүтээгч л
энэ хүн төрөлхтөнд өршөөл энэрэл хайрлаж,
Өөрийн бүх бүтээлээ хайрлан энхрийлж чадна.
Түүний зүрх сэтгэл хүний үйлдэл бүрд
хүчтэй цохилж, өвдөж байдаг:
хорон муу, ялзарсан зүйлд уурлаж,
бачимдаж, гуниглаж байдаг;
Тэр хүний гэмшил болон итгэлд
баярлан хөөрч, уучилж, баясаж байдаг;
Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө
оршиж, үүнийг тойрон эргэлдэж байдаг;
Тэр юу болох болон түүнд юу байгаа нь
бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг;
Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь
хүн төрөлхтний оршин тогтнолтой сүлжилдсэн байдаг.
Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг;
Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг;
Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг...
Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй,
гэсэн ч Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг
үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж байдаг...
Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг…
Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр
Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртээдэг.
Зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн
Түүний нүдний өмнө үргэлжлүүлэн амьд үлдэж,
Түүний амийн хангалтыг хүлээн авч,
нэг л өдөр Түүний өмнө захирагдаж,
Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг,
бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн гэдгийг
хүлээн зөвшөөрнө.
Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна.
энэ хүн төрөлхтөнд хайр энхрийллийг үзүүлж чадна.
Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө
жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна.
жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна.
No comments:
Post a Comment