Ѳдѳр тутмын Бурханы үг “Бие махбодтой болохын нууц IV” (Эшлэл 1)
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн болон гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэг Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусгаар эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийдэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэлийн ажил; Нигүүлслийн эрин үед хийсэн зүйл нь золин авралын ажил юм. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажлыг хийдэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлыг та нарт илчилдэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн агуу ойлголттой байх нь хамаагүй, энэ нь үгнээс хэтрэхгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг ухаж төнхөж болох боловч тэр эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүний хардаг бүхэн нь Ехова болон Есүсийн хийсэн ажлын дүр зураг биш, харин үхмэл үгс бөгөөд хүн энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Тэр Өөрөө л хүнд үүнийг тайлбарлаж, нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү хэл; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
No comments:
Post a Comment