Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлаас өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтний ирээдүйн орох, хүрэх газрыг ойлгодоггүй. Бүтээл болохынхоо хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийлээ гэсэн хүн дагах ёстой ба та нар Миний яв гэсэн замаар явах ёстой. Чи өөрийгөө удирдах ямар ч аргагүй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы эрхшээлд орхих ёстой бөгөөд бүх зүйл Түүний гарт байдаг. Хэрвээ Бурханы ажил хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол—Тэрээр хүнтэй наймаацсан бол—энэ нь байлдан дагуулалт ч биш, хүний амийн ажил ч биш байх байсан. Бурхан хүнийг хянаж, зүрх сэтгэлийг нь олж авахын тулд төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ хүнийг төгс болгохгүй, мөн хүнийг олж авч ч чадахгүй байх байсан, харин ч хүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглаж байгаа явдал болох байв. Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, мөн хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт үр дүндээ хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулах ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар буюу хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй, харин хүнийг “эрх чөлөө”-нөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийснээр дамжуулан хүний үнэнч байдлыг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, дараа нь гэсгээлт, шүүлтийн ажил хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэдэгт үндэслэн хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээл нь нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; зөвхөн харанхуй, мунхаг дуулгавартай байдал л байж, эсвэл хүн Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулах ийм ажил нь хүнийг олж авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх байсан. Ийм бүтээлүүд үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлсийг бүгдийг нь таягдан хаях ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний хамгийн эхний байлдан дагуулалтад, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн ноцтой эмзэг сул талуудыг эхлээд ангижруулж, үүгээр дамжуулан Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээлд хандах хандлагадаа Бурхан, байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн тулд байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа хайхрахгүй орхиж, түүний амьдрал, үхэлд ямар ч анхаарал хандуулаагүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага ч биш, хүнийг аврахын төлөө ч биш байх байв. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах болон хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих нь авралын ажлын цөмд байдаг бөгөөд энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэдэг нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчийн хийх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч, мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм. Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар байлдан дагуулах ажил биелдэг хэдий ч эцсийн эцэст Бурхан хүнийг өөрт нь зориулж бэлдсэн зүй зохистой хүрэх газарт аваачих ёстой. Бурхан хүнийг хүн болгодог учраас л хүн хүрэх газартай болж, хувь заяа нь баталгааждаг билээ. Энд хэлсэн тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед үгүй хийсэн хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь өөр юм. Хүний итгэж найдаж, эрэлхийлдэг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус, харин махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ эрэлхийлэх гэсэн тэмүүлэл юм. Харин Бурханы хүнд бэлдсэн зүйл бол ариун болгуулсан үед нь хүнд ирэх ерөөл, амлалт бөгөөд Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа хүний төлөө үүнийг бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл, махан биеэр бохирдоогүй байдаг. Энэхүү хүрэх газрыг тодорхой нэг хүнд зориулж бэлтгээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.
Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахаар зорьдог. Чи Түүний хийдэг аливаа зүйлээс татгалзаж, дуулгаваргүй байх юм уу Түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил эцэстээ Өөрийнх нь зорилгыг биелүүлнэ, ийнхүү Тэр алдрыг олж авна. Өнөөдөр, чамайг Моабын үр удам, агуу улаан лууны үр сад гэж яагаад хэлдэггүй вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй, бүтээлийн талаар л ярьдаг юм бэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч цол байсан, мөн энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Эрин үе болон ажлын мөчлөг өөр учраас л өөр өөр нэр байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл билээ. Хамгийн ялзарсан нь ч бай, хамгийн ариун нь ч бай хамаагүй, бүх бүтээл бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Бурхан байлдан дагуулах ажлыг гүйцэтгэх үедээ хэтийн ирээдүй, хувь заяа, хүрэх газрыг чинь ашиглан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, хүнээр Бүтээгчийг шүтэн мөргүүлэх явдал, үүний дараа л хүн гайхалтай сайхан хүрэх газарт орж чаддаг. Хүний хувь заяаг Бурханы гар удирддаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлүүлэхээр Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө бүтээгдсэн байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь ангижруулдаг хэдий ч, энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүний ариусалт өөрийнх нь оршин тогтнолын төлөө байдаг. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?
Байлдан дагуулах ажил биелмэгц хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр хэвээр байх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараа хүн төрөлхтний амьдрах амьдрал бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байна гэдэг шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсных нь баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн хүлээдэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх бөгөөд дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн тэрслүү байдал, эсэргүүцэлгүй, хаа ч явсан эрх чөлөөтэй байх болно. Сатан хүлэгдэж байж л хүн сайн байх болно; өнөөдөр Сатан газар дэлхийн хаа сайгүй төвөг учруулсаар л байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүхий л ажил төгсөх болоогүйгээс болж хүн сайнгүй байна. Сатан ялагдмагц хүн бүрэн чөлөөлөгдөнө; хүн Бурханыг олж авч, Сатаны нөлөөнөөс гарах үедээ зөвт байдлын Нарыг харах болно. Хэвийн хүнд тохирох амьдрал сэргэнэ; сайн мууг ялган таних чадвар, хэрхэн хооллож, хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт хэвийн хүний эзэмших ёстой бүхэн сэргэнэ. Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн, хүн анх бүтээгдсэнийхээ дараа ийм хэвийн амьдралтай байх ёстой байсан. Хүн газар дээр хооллож, хувцаслаж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой байсан юм. Гэвч хүн доройтолд орсны дараа энэ амьдрал бүтэшгүй мөрөөдөл болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн хүн ийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн хүлээдэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгцээтэй юм: Хэрвээ хүнд ийм хүрэх газар байгаагүй бол газар дээрх доройтсон амьдрал нь хэзээ ч зогсохгүй байсан ба хэрвээ тийм сайхан амьдрал байгаагүй бол Сатаны хувь заяанд, эсвэл газар дээр Сатан ноёрхдог эрин үед эцэс төгсгөл гэж байхгүй байх байсан. Харанхуйн хүч хүршгүй ертөнцөд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед Сатан ялагдсаныг энэ нь батлах болно. Ийм маягаар Сатаны хөндлөнгийн оролцоо гэж үгүй болмогц Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, удирдана; үүнийг л Сатаны ялагдал хэмээн тооцно. Хүний өнөөдрийн амьдрал нь гол төлөв бохир заваан амьдрал байдаг, мөн одоо ч гэсэн зовлон зүдүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл, Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба Бурханы талаар одоо ч хэтэрхий бага мэдлэгтэй байна. Хүний бүх бэрхшээл Сатанаас үүдэлтэй, Сатан л хүний амьдралд зовлон зүдүүр авчирсан бөгөөд Сатаныг хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадна. Гэхдээ хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлдэг.
Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул бол газар дээр хэвийн хүний амьдралтай болохынхоо өмнө эрэлхийлдэг зүйлс бөгөөд Сатаныг хүлэхээс өмнө хүний эрж хайдаг зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж, төгс болгуулж, их ашиглуулах гэсэн хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугтах явдал байх болно. Сатаны нөлөөнөөс зугтсанаар л хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг, хэвийн хүний амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр хэвийн хүний амьдралтай болохын өмнө эрэлхийлдэг зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө, мөн Бүтээгчийг шүтэн мөргөдөг болохын тулд тэдгээрийг эрэлхийлдэг. Хэрвээ хүн газар дээрх хэвийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл ялагч болохоор эрэлхийлэхгүй. “Ялагч болох”, “төгс болгуулах” гэдэг нь Бурханы хүнд эрэлхийл гэж өгдөг зорилго бөгөөд эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан Тэрээр үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахад хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн төгс болгож, олж авах явдал бөгөөд ялагч болох, төгс болгуулах эрэл хайгуул гэдэг бол арга барил төдий юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; бүтээл бүр үүргээ л биелүүлж байх болно. Өнөөдөр, хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л эдгээр зүйлийг хүнээр эрэлхийлүүлдэг, иймээс хүний эрэл хайгуул нь илүү товлогдсон бөгөөд бодитой юм. Үүнгүйгээр, хүн тодорхойгүй байдалд амьдарсан хэвээр мөнх амь руу орохоор эрж хайх байсан, тэгсэн бол хүн улам ч өрөвдөлтэй байх байсан биш гэж үү? Зорилго ч үгүй, зарчим ч үгүй, ийм маягаар эрэлхийлэх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэ эрэл хайгуул нь угаасаа үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарсаар л байж, үүнээсээ салах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө өртүүлнэ гэж? Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, мөнх байдалд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн байх байраа мэдэж, үүргээ биелүүлэх бөгөөд гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурь аль алиныхаа хувьд бүтээл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэвч, хүн төрөлхтний дэг журамтай, тохиромжтой хүрэх газарт хүн амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн төрөлхтөн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр хүн төрөлхтнийг бүтээсний дараагаар хүний анхдагч дүрийг дахин сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго биелсэн байх болно. Анх Сатан ялзруулахаас өмнө хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатан ялзруулах үед хүн хэвийн амьдралаа алдсан, иймээс Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн төлөө Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөл болох үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхэлнэ, тэр үед л хүн гайхалтай амьдралтай болох ба анх хүнийг бүтээсэн зорилгыг болон хүний анхдагч төрхийг Бурхан сэргээх болно. Иймээс хүн газар дээрх хэвийн хүн төрөлхтний амьдралтай болмогцоо ялагч болох юм уу төгс болгуулахаар эрэлхийлэхгүй, учир нь хүн ариун байна. Хүний ярьдаг ялагч, төгс байдал гэдэг нь Бурхан, Сатан хоёрын тулааны үеэр хүнд эрэлхийл гэж өгөгдсөн зорилго бөгөөд хүн ялзарсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгч, чамайг энэ зорилгыг эрэлхийлэхэд хүргэснээр Сатаныг ялах болно. Ялагч байх, төгс болгуулах, ашиглуулахыг чамаас гуйдаг нь Сатаныг шившиглэхийн тулд гэрчлэл хийхийг чамаас шаардаж байгаа хэрэг юм. Эцэстээ хүн газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарч, ариун байх бөгөөд ийм зүйл тохиолдох үед тэд бас л ялагч болохоор эрж хайна гэж үү? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байх, төгс болгуулсан нэгэн байхын аль аль нь Сатан руу болон хүний бохир заваан байдал руу чиглэдэг. Энэхүү “ялагч” гэдэг нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай холбоогүй гэж үү? Төгс болгуулсан гэж чамайг хэлэх үед чиний доторх юу төгс болгуулсан байдаг юм бэ? Чи Бурханыг гэх дээдийн дээд хайранд хүрэх гэсэндээ ялзарсан сатанлаг зан чанараасаа ангижирсан бус уу? Ийм зүйлсийг хүний доторх бохир заваан зүйлс болон Сатантай холбогдуулан хэлдэг; Бурхантай хамаатуулж хэлдэггүй.
Өнөөдөр чи ялагч болж, төгс болгуулахаар эрэлхийлэхгүй бол ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдрах үед ийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй. Тэр үед бүх төрлийн хүний төгсгөл илчлэгдсэн байх болно. Тэр үед ямар төрлийн зүйл вэ гэдэг чинь тодорхой болно, тэгээд чи ялагч болж, төгс болгуулахыг хүсвэл тэгэх боломжгүй байх болно. Хүн тэрслүү байдлаасаа болж илчлэгдсэнийхээ дараа шийтгэгдэх болно. Тэр үед бусдынхаас дээгүүр байр суурийг, мөн зарим нь ялагч болох, бусад нь төгс болгуулах, өөр зарим нь Бурханы ууган хөвгүүд байх, бусад нь Бурханы хөвгүүд байх зэргийг тэд эрэлхийлэхгүй; эдгээр зүйлийг тэд эрэлхийлэхгүй. Бүгд Бурханы бүтээл байж, бүгд газар дээр амьдарна, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан, Сатан хоёрын тулааны цаг үе, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг үе, мөн хүнийг хараахан бүрэн олж аваагүй цаг үе бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч юм уу Бурханы ардын нэг болохоор эрэлхийлэх шаардлагатай. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэхээр ийм ялгаа үгүй болно: Ялалт байгуулсан бүх хүний байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх бөгөөд газар дээр эрх тэгш амьдарна, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байж, тэдэнд өгөгдөх зүйл нь ав адилхан байна гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр өөр, ажлынх нь бай ч бас өөр өөр байдаг учраас хэрвээ энэхүү ажлыг та нар дээр хийсэн бол та нар төгс болгуулж, ялагч болох эрхтэй; хэрвээ хилийн чанадад хийсэн бол тэд, байлдан дагуулагдах эхний бүлэг хүмүүс, мөн төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх байсан. Өнөөдөр энэ ажлыг хилийн чанадад хийдэггүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын бай өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид байдаг бол төгс болгуулсан хоёр дахь бүлэг ч бас байх болно. Эхний бүлэг төгс болгуулмагц үлгэр дуурайл, загвар бий болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр, гурав дахь бүлэг гарах боловч мөнхөд тэд бүгд адилхан байх ба байр суурийн ямар ч ангилал гарахгүй. Тэд ердөө л өөр өөр цаг үед төгс болгуулсан байх бөгөөд байр сууринд нь ямар ч ялгаа байхгүй байх болно. Хүн бүхэн бүрэн төгс болгуулж, бүхий л орчлон ертөнцийн ажил дууссан байх цаг ирэх үед байр суурийн ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр та нарыг ялагч болгох гэж энэ ажлыг та нарын дунд хийдэг. Хэрвээ үүнийг Англид хийсэн бол та нарынх шиг эхний бүлэг Англид гарах байсан. Өнөөдөр Би та нарын дунд ажлаа хэрэгжүүлснээр ердөө нэн нигүүлсэнгүй байгаа юм, хэрвээ Би энэ ажлыг та нарын дотор хийгээгүй бол та нар адилхан л хоёр, гурав, дөрөв, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь ялгаанаас үүдэлтэй; эхний бүлэг, хоёр дахь бүлэг гэдэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр, доор байгааг заадаггүй, ердөө л энэ хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт ярьж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь, үйл явцгүйгээр хүмүүс туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тухайн үед: “Би явсан шигээ ирэх болно” гэж хэлсэн. Өнөөдөр олон хүн энэ үгэнд ухаанаа алдаж, цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү өргөгдөхөө хүлээхийг л хүсдэг. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчихвэл хүн туйлширна. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд эдгээр үгийн үнэнийг тодорхой таних чадваргүй байдаг.
No comments:
Post a Comment