2020/06/25

“Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна” | Эшлэл 145


  Чи хэрхэн эрж хайж байгаа нь хамаагүй, юуны түрүүнд чи өнөөдөр Бурханы хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Эцсийн өдрүүдэд ирэхдээ Бурхан ямар ажил авчрахыг, ямар зан чанарыг авчрахыг мөн хүнийг бүрэн дүүрэн болгохын тулд юу хийгдэх вэ гэдгийг чи ойлгож мэдэх ёстой. Түүний бие махбодтой ирж, хийх ёстой ажлыг чи мэдэхгүй эсвэл ойлгохгүй бол, чи яаж Түүний хүслийг эрж хайж, яаж Түүний дотны хүн болох юм бэ? Үнэндээ, Бурханы дотны хүн байна гэдэг нь тийм ч түвэгтэй зүйл биш боловч мөн тийм ч энгийн зүйл биш юм. Хэрвээ хүн ухамсарлаж чадах юм бол, тэр хэрэгжүүлж чадах юм бол, тийм ч түвэгтэй биш; хэрвээ хүн ухамсарлаж чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү байх ба цаашлаад хүн тодорхой бус байдлын дунд эрж хайсаар л байх болно. Хэрвээ, Бурханыг эрж хайхад хүнд өөрийн гэсэн баримтлах байр суурь байхгүй бол, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол, түүнд ямар ч суурь байхгүй гэсэн үг бөгөөд иймээс гуйвалгүй бат зогсох нь түүний хувьд амархан биш байх болно. Өнөөдөр үнэнийг ойлгоогүй, сайн мууг ялгаж чадахгүй эсвэл юуг хайрлаж юуг үзэн ядахаа хэлж мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Тийм хүмүүс гуйвшгүй зогсож бараг чадахгүй. Бурханд итгэх итгэлийн гол түлхүүр нь үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, бие махбодтой ирэх үедээ хүний төлөө хийх Бурханы ажил болоод Түүний ярьдаг зарчмуудыг мэдэх явдал юм; олон нийтийг бүү дага, мөн чи орох ёстой зүйлдээ зарчимтай байх ёстой ба тэдгээрийг баримтлах ёстой. Бурханы гэгээрүүлсэн, өөрийнхөө дотор байгаа тэдгээр зүйлсийг чанд мөрдөх нь чамд туслах болно. Хэрвээ тэгэхгүй бол, өнөөдөр чи нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэх ба хэзээ ч ямар нэг бодитой зүйлийг олж авч чадахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс, энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс, энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд аливааг ялгах чадваргүй—тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа чи яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд чи өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, чи үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн чи хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм.

No comments:

Post a Comment