2020/01/30

“БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

15. Бурхан махбод болсон нь, хүнд Өөрийн махбодыг мэдэх боломж олгох зорилготой биш, эсвэл Бурханы махбод болон хүний махан биеийн хоорондох ялгааг ялгаж таних боломжийг хүнд олгохын төлөө биш билээ; мөн хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч Тэр махбод болоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, тэгснээрээ асар их алдарших зорилгоор тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болсны анхдагч санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл санаатайгаар хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан махбод болох болгон нь зайлшгүй ажил юм. Хүний төсөөлдөг шалтгааны улмаас биш, харин Өөрийн агуу ажил, Өөрийн агуу удирдлагын төлөө Тэр ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр газар дэлхий дээр тэнүүчлэх зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан хэрэгтэй үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүнд Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь гарцаагүй. Тэрээр Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, мөн илүү олон хүнийг олж авахын тулд газар дээр ирдэг. Тэрээр эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд Тэр махбод өмсдөг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай ба бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай юм. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, тэдний нүдийг нээхийн тулд л махбод болсон бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь туйлын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшиж, хийх учиртай ажлаа эхлүүлдэг. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэр эрин үеийг бүхлээр нь төлөөлдөг ба бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; Тэрээр хуучин эрин үеийг төгсгөл болгож, шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл бөгөөд энэ нь Бурханы гүйцэтгэхээр газар дээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас


16. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн болон гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэг Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусгаар эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийдэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэлийн ажил; Нигүүлслийн эрин үед хийсэн зүйл нь золин авралын ажил юм. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажлыг хийдэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л, зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлыг та нарт илчилдэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн агуу ойлголттой байх нь хамаагүй, энэ нь үгнээс хэтрэхгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг ухаж төнхөж болох боловч тэр эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүний хардаг бүхэн нь Ехова болон Есүсийн хийсэн ажлын дүр зураг биш, харин үхмэл үгс бөгөөд хүн энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Тэр Өөрөө л хүнд үүнийг тайлбарлаж, нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү хэл; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

17. Эцсийн өдрүүд дэх ажил нь гурван үе шатны сүүлчийнх нь юм. Энэ нь өөр нэг шинэ эрин үеийн ажил бөгөөд удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг л төлөөлж чадна. Ехова гэсэн нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг батлахгүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол зөвхөн хүнээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг баталдаггүй. Ингэж хэлэх нь буруу байх болно. Хуулийн доорх ажил нь нэг эрин үеийг л төлөөлдөг. Тиймээс хэрвээ Бурхан зөвхөн Хуулийн эрин үеийн ажлыг л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолтонд хорьж: “Бурхан бол сүм дэх Бурхан, мөн Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол Бурхан бас өршөөнгүй агаад энэрэнгүй гэдгийг хүн мэдэхгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн зөвхөн эдгээр зүйлийг мэддэг боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Иймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг дуусгасан нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол Бурханыг хязгаарлаж буй хэрэг болно. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгний ажлыг хийж байгаа, гэхдээ чи, Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүхэн нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед төгсчихсөн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

18. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Түүнийг Израильд ажлаа хийж байхад хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэвч одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба ямар ч хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үе дэх хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон бөгөөд хүнд бүр ч илүү өндөр шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт ч тасралтгүй өндөрсөж байдаг. Өмнө нь, Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь, Түүнийг хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо Ариун Сүнс тэгэж ажиллахгүй, харин үр дүнд хүрэхийн тулд үгээр дамжин ажилладаг. Түүний үг та нарт тодорхой хэлсэн бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Түүний үгээр дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгож, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлнэ. Зарим хүн, “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавьбал би Таны ерөөлийг хүртэж, Тантай хуваалцаж болох юм” гэж хэлдэг. Эдгээр нь бүгд өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд одоо бүгдийг үгүй болгосон, учир нь эрин үе солигдсон билээ. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе солигдсон бөгөөд шинэ эрин үед шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд иймээс Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд Өөрийн гарыг хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээгээр хийсэн. Гэвч өнөө үед дахин ингэж хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол тэр нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе солигдсон бөгөөд Бурханы ажил улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдал болон түүний доторх бохир зүйлсийг цэвэрлэнэ. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд үзүүлэх байдлаар ажиллах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог, ингэснээр эцэст нь хүмүүс аврагдаж болох юм. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; хүн аль хэдийн мэдэрч туулсан болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн бөгөөд цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үед нийцүүлэн хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ нь эцсийн авралын төлөө, мөн хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, эцэст нь хүмүүсийг төрлийнх нь дагуу хуваахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

19. Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

No comments:

Post a Comment