махбодтой болсон Бурханы ажил дуусмагц Тэр Өөрийн зөвт зан чанарыг Харь үндэстнүүд даяар үзүүлж, Өөрийн дүр төрхийг олон түмэнд харуулж эхэлнэ. Тэр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ өөр өөр ангиллын хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, тийнхүү хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөх болно. Түүний махбод дахь ажил асар өргөн хүрээнд өргөждөггүйн шалтгаан нь (Есүс зөвхөн Иудейд ажиллаж байсан шиг өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажилладаг) махбод дахь Түүний ажил нь зааг, хязгаартай байдаг. Тэр ердөө богино хугацааны ажлыг жирийн, хэвийн махбодын дүрээр гүйцэтгэж байгаа юм; Тэр үүрдийн ажлыг хийж, эсвэл Харь үндэстнүүдийн хүмүүст харагдах ажлыг хийхийн тулд махбод болсон энэ биеийг ашиглаагүй. Махбод дахь ажил нь цар хүрээгээрээ хязгаарлагдмал байж л болох (зөвхөн Иудейд, эсвэл зөвхөн та нарын дунд ажиллах гэх мэт) бөгөөд дараа нь эдгээр хил хязгаар дотор хийгддэг ажлын тусламжтайгаар цар хүрээ нь өргөжиж болно. Мэдээж өргөжилтийн ажлыг Түүний Сүнс шууд гүйцэтгэдэг бөгөөд тэр үед Түүний махбод болсон биеийн ажил байхаа болино. Учир нь махбод дахь ажил хил хязгаартай байдаг ба орчлон ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй—үүнийг энэ нь биелүүлж чадахгүй. Махбод дахь ажлаар дамжуулан Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Тиймээс махбодоор хийдэг ажил нь тодорхой хил хязгаар дотор гүйцэтгэгддэг, эхлэлийг илтгэсэн уг чанартай байдаг; үүний дараа Түүний Сүнс уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэдэг бөгөөд түүгээр ч үл барам өргөжүүлсэн цар хүрээнд ийнхүү хийдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос
12. Энэ газар дэлхий дээр Бурханы хийхээр ирдэг ажил нь зөвхөн эрин үеийг удирдаж, шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал юм. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгнийг өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг нээж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялдаг. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодоор дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялан дийлдэг; Тэр бүх алдрыг эзэмшиж, хоёр мянган жилийн ажлыг бүхэлд нь ил болгож, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүмүүстэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр ямар ч ер бусын зүйлгүй хүн байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь хүний амьдралыг нь хангахын тулд жирийн хүний хэвийн хүн чанарын туйлын бага хэсэг Түүнд байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд хүн чанар өгөгдсөн нь, жирийн хүний адилаар гэр бүл болон ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажлыг гүйцэтгэх зорилгын төлөө байдаг. Түүний хэвийн мэдрэмж, хэвийн оюун ухаан, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь Тэр хэвийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай; Өөрт нь хэвийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй байсан! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд Өөрийн үгийг ойлгуулж, Өөрийн үгийг харуулж байгаа ба тэр нь махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа зорилго нь, хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах явдал биш, харин хүн эцсээ хүртэл дуулгавартай байх явдал, өөрөөр хэлбэл, Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах явдал билээ. Тэр зүгээр л махбодод ажиллаж байгаа; Тэрээр Өөрийнх нь махбодын агуу, ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд хүсэж байгаа юм биш, харин Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд харуулж байгаа юм. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, зөвхөн Өөрийн хийх ёстой ажилд л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч яагаад Өөрийн хэвийн хүн чанарыг мэдэгдэх юм уу, гэрчлэхгүй харин оронд нь зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс бие махбодтой болсон Бурханаас та нарын харж чадах бүхэн нь бурханлаг чанартаа Тэр юу болох юм; яагаад гэвэл хүн чанарын хувьд Тэр юу болох нь хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн хүмүүсийг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, итгэл үнэмшлийг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрийнх нь хүн чанар юу болох тухай ярьдаг. Эсрэгээрээ Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; Тэр хүнээр гайхан бахдуулж, эсвэл хүнээр Өөрийгөө шүтүүлэхтэй хамаагүй. Түүний хийдэг бүхэн нь Өөрийг нь хүндэтгэх мэдрэмжийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлын тухай мэдрэхүйг хүнд шингээх явдал юм. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй; Түүнд хэрэгтэй бүхэн бол Түүний зан чанарыг харангуутаа чи Түүнийг хүндэтгэх явдал юм. Бурханы хийдэг ажил нь Түүнийх; хүн үүнийг Түүний өмнөөс хийж чадахгүй, мөн хүн үүнд хүрч ч чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж, хүнийг шинэ амьдрал руу хөтлөхийн тулд шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Түүний хийдэг ажил нь хүнийг шинэ амьдрал эзэмшиж, шинэ эрин үе рүү орох боломжтой болгохын төлөө байдаг. Ажлын үлдсэн хэсгийг хэвийн хүн чанартай, бусдаар шагшигдан гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгдөг. Тиймээс Нигүүлслийн эрин үед Тэр, махбодод байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг гүйцэлдүүлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхээр газар дээр ирэх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө хэдхэн жилийн богинохон хугацаанд үргэлж дуусгадаг. Тэр цагийг дэмий өнгөрөөдөггүй ба хойшлуулдаггүй; Тэрээр ердөө олон жилийн ажлыг багасгаж цөөн хэдэн жилийн дотор хийж дуусгадаг. Яагаад гэвэл Түүний биечлэн хийдэг ажил нь бүхэлдээ шинэ замыг нээж, шинэ эрин үеийг удирдахын төлөө байдаг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос
13. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх зүйлийн тухайд Тэрээр бараг оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон Түүний гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй хамаатай байдаг ба бусад бүх зүйл Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Түүнд хүн болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэг байдаггүй, Тэрээр нийгмийн харилцааны ур чадварыг ч илүү их сурдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд анхаарлаа ч хандуулдаггүй, цаашлаад тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, мөн түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах тухай зарчим нь Түүнд ямар ч хамаагүй мэт байдаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь сайн мууг ялгах чадварыг Түүнд олгож, жирийн хүн болох Түүний амьдрал хийгээд уураг тархиных нь хэвийн сэтгэх чадварыг л хадгалдаг. Гэвч Тэр өөр ямар ч зүйлээр зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн, эсвэл газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл бөгөөд Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй ба хүн үүнд оролцох ямар ч аргагүй. Махбод болох болгондоо Бурхан тухайн эрин үеийн ажлыг Өөртэйгээ хамт авчирдаг бөгөөд хүнд Өөрийгөө илүү сайн ойлгуулж, Өөрийнхөө тухай мэдлэг ухааныг өгөхийн тулд хүний дэргэд хорь, гуч, дөч эсвэл бүр дал, наян жил амьдрах ямар ч санаа зорилго байдаггүй. Тэгэх хэрэггүй! Ингэх нь Бурханы төрөлх зан чанарын талаарх хүний мэдлэгийг яавч гүнзгийрүүлэхгүй; үүний оронд энэ нь зөвхөн түүний үзлийг л ихэсгэж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгох байсан. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлговоос зохино. Миний та нарт хэлсэн: “Би жирийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” хэмээх үгийг та нар ойлгож чадаагүй юм биш биз? Та нар, “Бурхан эгэл хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг мартчихсан уу? Та нар Бурхан махбод болохын зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яаж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилготойгоор газар дээр ирэх юм бэ?” гэдэг үгний утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах шилдэг хүн болгон хөгжүүлэхэд Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилготойгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурхан газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ, Бурхан бол “Үг махбод болсон” болохоос түр зуур Бурханы үүргийг авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин энэ нь Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас
14. Бурхан гагцхүү эрин үеийг удирдах болон шинэ ажлыг эхлүүлэхээр махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс маш өөр бөгөөд тэр хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүний эрүүл ухаанаа хадгалах ёстойгоор үл барам улмаар бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ихийг сурахаар зорих ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санамсаргүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ерөөс нөлөөлдөггүй. Жишээ нь, Есүс Өөрийн ажлыг хийх үед Түүний яг хэн байсныг хэн ч мэдээгүй боловч Тэр зүгээр л ажлаа хийж байсан. Хийх учиртай ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч Түүнд саад болоогүй. Тиймээс Тэр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанарыг илчилж, зарлаагүй ба ердөө л хүнээр Өөрийгөө дагуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй; энэ нь бас махбодод ажилладаг Бурханы арга байсан юм. Тэр зөвхөн ийм маягаар л ажиллаж чадах байлаа, учир нь хүн Түүнийг энгийн нүдээр хараад огт таних аргагүй байв. Хүн Түүнийг таньсан ч гэсэн Түүний ажилд тус болж чадахгүй байх байлаа. Цаашилбал Тэрээр хүмүүст Өөрийн махбодыг мэдэгдэх гэж махбод болоогүй; энэ нь ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан юм. Энэ шалтгааны улмаас Тэр Өөрийн ялгамж чанарыг зарлахад ач холбогдол өгөөгүй. Өөрийн хийх учиртай бүх ажлыг дуусгасны дараа Түүний бүхий л ялгамж чанар болон байр суурь хүнд аяндаа тодорхой болно. Махбод болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө тунхагладаггүй. Тэрээр хүнд ч, эсвэл Өөрийг нь дагахдаа хүн яаж байгаад ч анхаарал хандуулдаггүй, харин зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэн, Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэдэг. Түүний ажилд хэн ч саад тотгор учруулж чадахгүй. Түүний хувьд ажлаа дуусгах цаг ирэхэд үүнийг зайлшгүй дуусгаж, төгсгөлд нь аваачих ба хэн ч өөрөөр тушааж чадахгүй. Өөрийн ажлыг дуусгаад хүнийг орхин одсоны дараа л хүн Түүний хийдэг ажлыг ойлгох боловч бүрэн тодорхой ойлгож мөн л чадахгүй. Түүний анх ажлаа хийж эхэлсэн санаа зорилгыг бүрэн ойлгохын тулд хүн урт хугацаа зарцуулах болно. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы эрин үеийн ажлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь, Бурханы Өөрийн махбод болсон биеийн хийдэг ажил болон Бурханы Өөрийн махбод болсон биеийн хэлдэг үгээс бүрддэг. Түүний махбодын үйлчлэл бүрэн хэрэгжмэгц Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн хийх, ажлын нөгөө хэсэг үлддэг. Энэ үед хүн өөрийн чиг үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог, учир нь Бурхан аль хэдийн замыг нээчихсэн ба хүн өөрөө алхах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, махбод болсон Бурхан ажлын нэг хэсгийг гүйцэтгэдэг ба дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүс энэ ажлыг залгамжлах болно. Тиймээс, энэ үе шатанд махбод болсон Бурханы гүйцэтгэдэг ажил үндсэндээ юу болохыг хүн мэдэх ёстой бөгөөд Бурхан махбод болохын ач холбогдол яг юу болохыг болон Түүний хийх учиртай ажил юу болохыг ойлгох ёстой болохоос хүнд тавьсан шаардлагын дагуу Бурханд шаардлага тавих ёсгүй. Энд хүний алдаа, хүний үзэл, үүнээс ч илүүтэйгээр хүний дуулгаваргүй байдал оршдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (3)”-аас
No comments:
Post a Comment