2020/01/28

“БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

6. Махбод дахь Бурханы Сүнсний ажил нь бас өөрийн гэсэн зарчимд захирагддаг. Хэвийн хүн чанарыг эзэмших үедээ л Тэр ажлыг өөртөө авч, Эцгийн даалгаврыг хүлээн авч чадна. Зөвхөн тэр үед л Тэрээр Өөрийн ажлыг эхэлж болох юм. Хүүхэд насандаа Есүс, эрт цагт тохиолдсон зүйлийн ихээхний талаар огт ойлгохгүй байсан ба синагогын багш нараас асууснаар л ойлгож авчээ. Хэрвээ Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол Түүний хувьд ямар ч алдаа гаргахгүй боломжтой байх байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Тиймээс ажиллах чадвартай болсныхоо дараа л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн; Тэр үүнийг хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил гүйцэтгээгүй. 29 настайдаа Есүс аль хэдийн хангалттай төлөвшсөн байсан бөгөөд Түүний хүн чанар, хийх гэж байсан ажлаа явуулахад нь тохирохуйц болсон байлаа. Зөвхөн тэр үед л, гучин жилийн турш нуугдмал байсан Ариун Сүнс Өөрийгөө илчилж эхэлсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүн дотор ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Иохан Түүнд зориулсан замыг нээхийн тулд долоон жилийн турш бэлдсэн байсан бөгөөд ажлаа дуусгасны дараа шоронд орсон. Тэгээд ачаа бүхэлдээ Есүс дээр унасан. Хэрвээ Тэр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, хүн чанар нь дутуу дулимаг байх үед, дөнгөж нас биед хүрэх үедээ, мөн олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, хяналтыг гартаа авч чадахгүй байх байлаа. Тухайн үед, Есүсийг ажлаа эхлэхээс өмнө Иохан өөрийн ажлыг аль хэдийн хэсэг зуур хийгээд байсан ба тэгэхэд Тэр аль хэдийн дунд эргэм настай байв. Тэр насандаа Түүний хэвийн хүн чанар нь Өөрийн хийх ёстой ажлыг хийхэд хангалттай болсон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

7. Бие махбодтой болсон Бурхан махбодод ажиллах үед ажилд олон зарчим байдаг бөгөөд хүний ердөө ойлгодоггүй олон зүйл байдаг; хүн үүнийг хэмжихдээ, эсвэл Бурханд хэт их шаардлага тавихдаа өөрийн үзлийг байнга ашигладаг. Гэхдээ өнөө үед ч гэсэн, өөрсдийнх нь бүх мэдлэг гагцхүү өөрсдийнх нь үзлээс бүрддэг гэдгийг олон хүн мэддэггүй. Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн илчилж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс


8. Зарим хүмүүс, эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүнийг орлож болохгүй гэж үү? хэмээн асууж магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй үйлдлээс өөр юу ч биш байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Иймд та нар зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаардахгүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр өөрийн үүргийг сахиж, тус тусын чиг үүргийг гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг нээж дууссаны дараа хүн төрөлхтний дунд Өөрөө ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйл болохын хувд үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь ажлыг удирддаг зарчмууд бөгөөд нэг ч хүн зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Өөрийн ажлыг явуулдаг нь Тэр бөгөөд, мөн Өөрийн ажлыг дуусгадаг нь Тэр билээ. Ажлыг төлөвлөдөг нь Тэр, ажлыг удирддаг нь ч Тэр бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог нь ч Тэр юм. Библид өгүүлсэнчлэн, “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийн удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, мөн хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулна, Тэр бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, тийнхүү Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

9. Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил, гадна байгаа хүмүүст хаалттай байдаг. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн нь ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий их нуугдмал байдаг! Тэдний хувьд Бурхан махбод болсон нь нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэдэг хүмүүст хандаж хэлсэн юм; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч ил болдоггүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос

10. Махбод болсон Бурхан биечлэн ажлаа хийж байх энэ хугацаандаа Өөрийг нь дагадаг хүмүүсийн нэг хэсэгт л Өөрийгөө харуулдаг ба бүх бүтээлд харуулдаггүй. Тэрээр Өөрийн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон болохоос Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэхийн төлөө байгаагүй. Гэхдээ Өөрийн ажлыг Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай байдаг. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. Түүний махбодын дүр зураг нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн Иудейчуудад л үзүүлсэн бөгөөд бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүй байсантай адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэр хүмүүсээс даруй холдон явсан бөгөөд үлдээгүй; дараа нь Өөрийгөө хүнд үзүүлсэн Нэгэн нь хүний энэ дүр төрх буюу Тэр байгаагүй, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ үед хүн Түүний махан биеийн дүр төрхийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч үзүүлдэггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал байдаг. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг бөгөөд эрин үедээ тохирсон байдаг; энэ нь Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр төрх бүх хүнд үзэгдэхгүй. Олон нийтэд үзүүлдэг зүйл нь хоёр удаа махбод болох үеийн Түүний дүр төрх биш, харин Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ юм. Энэ нь хүнд үзэгддэг ганц дүр төрх ч биш, мөн нийлүүлсэн хоёр дүр төрх ч биш. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх хэрэгтэй ажлаа дуусгангуутаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэр зөвхөн Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирдгээс биш Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Бие махбодтой болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа махбод болсноор гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Тэр Өөрийгөө ил тод харуулахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос

No comments:

Post a Comment